Оросын Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн Мэдээлэл зүйн тэнхимийн доцент Александр Тимофеев дэлхий нийт үр тарианы хомсдолд орохыг зарлалаа. Украинаас бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт зогсох эсвэл багасч байгаатай холбогдуулан өлсгөлөнгийн айдас тэргүүлэх байр суурь эзэлнэ хэмээн тэрбээр “Прайм” агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.
Тимофеев улаан буудайн хориг нь газрын тосны хоригоос илүүтэйгээр дэлхийг айлгаж байгааг хүлээн зөвшөөрсөн. Өнөөгийн нөхцөл байдалд дэлхийн улс орнууд янз бүрийн байдлаар хандаж байгааг тэрээр тэмдэглэв. Тэдний нэлээд хэсэг нь “амбаартаа” үр тариагаа хадгалаад эхэлсэн бол арим нь өндөр үнээр зарж эхэлжээ.
Тэгвэл Африкт хамгийн том аюул нүүрлээд байна. Тус тивийн ядуу буурай орнуудын иргэд орлогынхоо 60 хүртэлх хувийг хоол хүнсэндээ зарцуулдаг. Харин хөгжингүй орнуудад 10 хүрэхгүй хувийг хоол хүнсэндээ зарцуулдаг.
Түүнчлэн сүүлийн үед дэлхий нийтэд ургацад нөлөөлөхүйц байгалийн гамшиг нүүрлэж байна. Тухайлбал, АНУ-ын ган гачгийг нэрлэж болно. Судлаач Тимофеев Хятадыг түүхэн дэх хамгийн муу ургац хураан авна гэжээ.
«Хятад улс өнгөрсөн намрын хүчтэй үерээс болоод түүхэн дэх хамгийн муу ургацаа хураан авч болзошгүй » хэмээн тэрбээр онцолсон аж.
Эх сурвалж:lenta.ru