Морин тойруулгын эзэд болох Мишель, Алекс Кроуфорд нар Кепт Тру хочтой, 6 настай нэгэн адуунд 150 мянган долларын хөрөнгө оруулжээ. Хурдан хүлэг нь олон ч уралдаанд түрүүлж, өмнөх эзэндээ 323 мянга гаруй долларын орлого оруулж байсан сайхан түүхтэйгээр карьераа дуусгасан аж. Сайхан хүлгээ уралдаанд оролцуулахаа больсноос хойш өмнөх эзэд нь түүнийг Америкийн Кентакки мужийн Кинелэнд морь үржүүлгийн газарт зарсан юм.
Үйлдвэрийн эзэд болох Мишель, Алекс Кроуфорд нар өрсөлдөгчдөөсөө бүх зүйлээр түрүүлж, дуудлага худалдаанаас ашигтай наймаа хийсэн, томоохон өрсөлдөөнд ялсан гээд ихэд маадгар байв. Ингээд гэрээ хэлэлцээр хийж дууссаны дараа худалдан авсан адуугаа мал эмнэлгийн шинжилгээгээр оруулж, хээл авах чадвартай юу гэдгийг нь шалгатал Кепт Тру үнэн хэрэгтээ өндгөвчгүй, эр хүйсийнх болж таарчээ. Цааш нь лавшруулан судалтал энэ адуу генетикийн ховор гаж хөгжлөөс болоод эр хромсомтой мөртлөө байдас шиг харагддаг нь илэрчээ. Кепт Тру дан эм адуутай уралдан түрүүлдэг байсныг энд хэлэх нь зүйтэй.
Кроуфордын гэр бүлийнхэн гэрээгээ цуцалж, мөнгөө эргүүлэн авах гэсэн боловч адууны өмнөх эзэн татгалзсан хариу өгчээ. Ингээд азгүй амьтны шинэ эзэд шүүхэд заргалдахаас өөр аргагүй болсон байна.
Морин уралдааны фанатууд энэ түүхийг шооглон хүлээн авч байгаа аж. “Ийм хачин түүх байх ч гэж. Ийм зүйл хэзээ ч сонсож байгаагүй”, “Түүнийг гүүнүүд дотроо хэтэрхий царайлаг гэж боддог байсан” гэж интернэт хэрэглэгчид бичиж байлаа.
Эх сурвалж: fishki.net