ЦДБЭЧ-ын түүхт 90 жилийн ойдоо зориулж “Үнэ цэн” мюзикл тоглоно

Энэ онд Монгол Улс энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой, Байлдааны гавьяаны улаан тугийн болон Байлдааны гавьяаны одонт ЦДБЭЧ-ын түүхт 90 жилийн ой тохиож байгаа билээ.

Монголын мэргэжлийн урлагийн анхдагч байгууллагуудын нэг, 1945 оны Чөлөөлөх дайнд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон цорын ганц урлагийн байгууллага болох ЦДБЭЧ-ын хамт олон түүхт ойдоо зориулан энхийг сахиулагчдын сэдэвт “ҮНЭ ЦЭН” мюзиклийг үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэл ажлаа хангаж байна.

Тус мюзиклийн цомнолыг МЗЭ-ийн гишүүн яруу найрагч МУСТА, дэд хурандаа Р.Өнөржаргал бичиж, хөгжмийн зохиолчооор МУСТА Ш.Өлзийбаяр, найруулагчаар МУСТА М.Түвшинхүү нар ажиллаж байгаа бөгөөд ЦДБЭЧ-ын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.

Монгол цэрэг эх дэлхийн энхийн төлөө үүрэг гүйцэтгэж, цэнхэр дуулгатнуудын алдрыг мөнхлөж эхэлсний ойд зориулан бүтээж байгаа “ҮНЭ ЦЭН” мюзикл нь эх орон, эр цэрэг, эрчүүдийн нөхөрлөл, гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлэх зорилготой хийгээд Монгол цэргүүдийн эр зориг, тэсвэр хатуужил, өргөсөн тангарагаасаа үл няцах үнэн сэтгэлийг тайз дэлгэцээр дамжуулан үзэгчдийн сэтгэл зүрхэнд мэдрүүлэх юм.

Цэрэг эх орны сэдэвт бүтээлүүдийн дундаршгүй урын сантай тус чуулгын хувьд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний шандас, тэвчээрийг сорьсон бахдалтай алба болох энхийг дэмжих ажиллагаа, эх орон, гэр бүл, нөхөрлөл, хүн байхын ҮНЭ ЦЭНийг мэдрүүлэх нэгэн шинэ өнгө төрх, найруулга, орчин цагийн хэв маяг бүхий мюзиклийг үзэгчдийн хүртээл болгох гэж буйдаа баяртай байна.

Монгол цэргүүд бол дэлхийн цэрэг хэмээх их бахархалыг гавьяат үйлс, эр зоригоороо мөнхлөн байгаа олон мянган алба хаагчид, тэдний ар гэрийнхний нандин итгэлийн тухай тодотгон харуулах “ҮНЭ ЦЭН” мюзикл 2022 оны 05 дугаар сарын 28-наас 06 дугаар сарын 08-ны өдрүүдэд Офицеруудын ордонд тоглогдоно.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

One thought on “ЦДБЭЧ-ын түүхт 90 жилийн ойдоо зориулж “Үнэ цэн” мюзикл тоглоно

  1. Нэргүй 2022-05-29 18:49 at 18:49

    үнэ цэнэ гэж бичдэг бсан сан…???

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн