Сайд ууртай байна

said
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд ууртай байна. Учир нь тэрбээр Газрын үр шим компани наад нөхдөө зайлуулаарай. Үгүй бол төр очиж зайлуулна гэж тун чиг ууртай цахим хуудаснаа бичжээ.
Тэрбээр “ГАЗРЫН ҮР ШИМ КОМПАНИ НААД НӨХДӨӨ ЗАЙЛУУЛААРАЙ. ҮГҮЙ БОЛ ТӨР ОЧИЖ ЗАЙЛУУЛНА ШҮҮ.Газрын зөвшөөрөл гэж авсан алга дарам цаасаа газрын эзэн гээд бодчихсон. 70 гарсан эмэгтэй хүнийг борооноор гадаа хонуулаад сууж байдаг бизнес эрхлэгч гэж байдаггүй юм шүү!
Монгол Улсын Үндсэн хуулийн “Зургадугаар зүйл:
1.Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтанд байна” гэж заасан байдаг.
Гурван ч удаа нэгнээс нөгөөд шилжүүлж, зураг төслөө өөрчилжээ. Богдхан уулын дархан цаазат газарт “Түр отоглох, Аялал жуулчлал” нэрээр газар авч зориулалтын бусаар ашиглаж орон сууцжуулж ирсэн.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам зориулалтын бусаар ашигласныг тогтоож гэрээг цуцлангуут шүүхээр сэргээдэг нь нууц биш. Шүүх ч гэж шүүх.
Бие томтой муухай харсан нөхдүүдээр хашаагаа мануулчихвал асуудал шийдэгдэнэ гэдэг олхиогүй бодлоосоо салах цаг нэгэнтээ болсон шүү. Нөгөө хэдийнх нь байж байгаа царай гэж хүн доромжилсон, бүдүүлэг нь дэндсэн нөхөд байх. Ард түмэн ийм нөхдөөс айхаа болиод удаж байна” гэжээ.

2 сэтгэгдэлтэй

  • Хулгайч

    2022-05-29 16:43 16:43

    Эр хүн.Сайд хүн ийм байх ёстой.

    Сэтгэгдэл

Хариулах Зочин Цуцлах