Унгар улс гадаадын дугаартай автомашинуудыг шатахуун олгохыг хориглов

Унгарын Засгийн газар гадаадын дугаартай автомашинуудад арилжааны бус, хямдралтай үнээр шатахуун олгохыг хоригложээ. Энэ нь Украинаас ирэх “бензиний жуулчлал”-ыг зогсооно гэж Унгарын Засгийн газар үзэж байна.

Украинаас Унгар руу том автомашинтай, бүр хоёр шатахууны савтай машинууд ихээр ирж, эндээс авсан шатахуунаа нутагтаа очоод өндөр үнээр зарах болсон тухай Autonavigator-т бичжээ.

Унгарын ШТС-уудад 2021 оны арваннэгдүгээр сараас хойш шатахууны албан ёсны үнэ литр нь 480 форинт буюу 4060 төгрөгийн ханштай байна. Тавдугаар сарын 27-ноос эхлэн тогтмол үнээр зөвхөн унгар дугаартай машиныг цэнэглэнэ. Бусад нь жижиглэнгийн үнээр шатахуун авах боломжтой аж.

Украинд өдгөө литр бензиний үнэ 49-52 гривен буюу 5200-5520 төгрөгийн ханштай байна.

 

Эх сурвалж: Focus.ua

Орчуулагч: Э.Марта

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн