Нийслэлийн биеийн тамир спортын газар, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Монголыг хэт холын марафон гүйлтийн холбоо хамтран “Улаанбаатар марафон 2022” олон улсын тэмцээнийг өнөөдөр зохион байгуулж байна.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тус тэмцээнийг цар хүрээ өргөн болж байгааг онцлоод нийслэлийн иргэд чөлөөт цагаа өнгөрөөр арга хэмжээг санагалзсан байна хэмээн онцлов.
Мөн тэрбээр Төв талбайд хөлбөмбөгийн талбайн хиймэл зүлэг дэвсэхэд иргэд таатай хүлээж авсныг дурдаад Хүүхдийн парк, Цэнгэлдэх хүрээлэнг олон улсын стандартын дагуу зүлэгжүүлэх тухай хэлэв. Тус газруудыг тохижуулах ажлыг зургаадугаар сарын 1-нээс эхлэх аж.