Өнөөдөр автомашингүй өдөр бөгөөд хэд хэдэн чиглэлийн замууд 06:00-18:00 цагийн хооронд хаагдах юм. Тодруулбал,
- Жанжин Д.Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж)
- Сөүлийн гудамж
- Партизаны гудамж
- Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар
- Төмөрчний гудамж
- Гэсэр сүмийн уулзвар
- Самбуугийн гудамж
- Анкарагийн гудамж
- Бага тойруу
- Бээжингийн гудамж
- Токиогийн гудамж
- Их тойруугийн гудамж (Доржийн гудамжны уулзвараас Энхтайваны өргөн чөлөөний уулзвар хүртэлх туслах зам)
- Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар
- Чагдаржавын гудамж
- Элчингийн гудамж
- Олимпын гудамж
- Гэндэнгийн гудамж
- Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замууд хаагдах юм.
“Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлт өнөөдөр Төв талбайгаас эхэлж байгаа учир төв замаар нийтийн тээврийн хэрэгсэл болон автомашин явахгүй. Нийтийн тээврийн 39 чиглэлд өөрчлөлт орж, троллейбусны гурван чиглэлийн үйлчилгээ түр зогсоно.
Түүнчлэн өнөөдөр захууд болон 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр амарна.