Их Британийн хатан хаан II Елизаветагийн төрхтэй Барбины араас хар арьст трансжендер жүжигчин Лаверна Коксын төрхтэй хүүхэлдэй бий болжээ.
Тоглоомыг Barbie’s Tribute коллекцийн хүрээнд, нийгмийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан алдартнуудын цуглуулга болгон бүтээсэн аж.
Эммигийн дөрвөн удаагийн шагналтан, нэрт продюсер, телевизийн шоуны анхны хар арьст эмэгтэйЛаверна Кокс Tribute Collection-д үнэт зүйлсээ бүтээлээ гэж Mattel мэдээлжээ.
49 настай Лаверна Кокс нь хүйсээ солиулахаас өмнө Родерик нэртэй эрэгтэй байсан юм. Түүний ихэр ах нь ч бас нэгэн цагт хүйсээ солиулжээ.
Тоглоомд гарын булчин нь илүү хөгжсөнөөс илүү онцгой шинж огт үгүй. Гэхдээ АНУ-аас өөр улсад, Коксын уран бүтээл, гавьяаг мэдэхгүй болохоор энгийн хүүхэлдэй л гэж эндүүрэхээр аж.
Сонирхолтой баримт өгүүлэхэд хатан хаан II Елизаветагийн төрхтэй Барби худалдаанд гармагцаа хэдхэн секундын дотор борлогдож дууссан аж. Mattel компаниас дахин ийм хүүхэлдэй гаргана гэжээ.
Эх сурвалж: kp.ru
Орчуулагч: Э.Марта