Сармагчны цэцэг өвчний дэгдэлт Европ тивд болсон секс үдэшлэгээс эхтэй

2022-05-27 21:00
649296d9fcfb719f7494ba61dcfeffdc

Сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд дэлхий нийт сармагчны цэцэг өвчнийг дараагийн цар тахал болгохын ирмэгт ирээд байна. ДЭМБ-ын Ахлах зөвлөх, доктор Дэвид Хейманн хөгжингүй орнуудад өвчин тархсан боломжит таамаглалыг дэвшүүлжээ.

Доктор Хейманны үзсэнээр, сармагчны цэцэг өвчин нь Испани, Бельгид гей, бисексуал эрчүүдийн дунд болсон хоёр томоохон секс үдэшлэгээс тархсан байх магадлалтай гэнэ. Сармагчны цэцэг өвчин нь илүү дотно харилцаанаас болж халдварлан, цаашид өвчтөний арьсанд нөлөөлдөг. Бэлгийн хавьтал халдварын эрсдэлийг улам нэмдэг аж.

Хейманны нотолгоог Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлагийн доктор Сьюзен Хопкинс дэмжиж, Их Британи, Европт гарсан халдварын саяхны тохиолдлууд гей, бисексуал хүмүүсийн орчинд бүртгэгдсэн гэжээ. Уг өвчин өөрөө бэлгийн чиг хандлагатай хамаагүй бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүнд адилхан халдварлах чадвартай юм байна.

ДЭМБ-ын тооцооллоор сармагчны цэцэг өвчин Канад, Испани, Израиль, Франц, Швейцар, АНУ, Австрали зэрэг 10 гаруй орнуудад 90 гаруй тохиолдол батлагдаад байгаа аж.

Эх сурвалж: mignews.com

Орчуулсан Э.МАРТ