Зөгийн балны эмчилгээний чанарын талаар хүн төрөлхтөн эрт дээр үеэс мэддэг байжээ. Үүнийг ханиалгыг эмчлэхдээ хүмүүс хөөрүүлсэн сүү, эсвэл цайнд л хийж байв. Өөр олон төрлийн зүйлтэй зөгийн балыг хольж хэрэглэдэг ч үр дүн тийм ч сайн байсангүй.
Харин “Natural Healing Magazine” зөгийн балыг юутай хольж хэрэглэвэл ханиалганаас салах тухай үр дүнтэй аргыг мэдээлжээ.
Жор:
-400 мл буцалсан ус
-Бүрэн боловсорсон гадил дундаж хэмжээтэйгээс нь 2 ширхэг
-Хоолны 2 халбага цэвэр зөгийн бал
1.Гадилаа хальслаад сэрээгээд нухаж, буцалсан устай саванд хийж, зөөлөн гал дээр 30 минут байлгана.
2.Энэ нухшаа хөргөөд зөгийн бал нэмнэ.
3.100 мл-ээр өдөрт 4 удаа уугаарай. Нэг удаагийн эмчилгээ 5 хоног. Өдөр бүр шинээр бэлтгэж хэрэглэнэ.