Улаанбаатар хотын инфляцид хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 34 хувиар нөлөөлж байна. Тиймээс иргэдэд очих үнийн өсөлтийн дарамтыг тодорхой хувиар бууруулах, нөөцийн махны борлуулалтыг сайжруулах зорилгоор хонь, ямааны махны килограмм тутмын үнийг 200 төгрөгөөр бууруулсан байна.
Хонь, ямааны мах нь нөөцийн махны 60 хувийг бүрдүүлж байгаа бөгөөд хонины савласан мах килограмм нь 7750 төгрөг, гулуузаар килограмм нь 7550 төгрөгөөр худалдаалагдаж байна. Харин ямааны савласан махыг килограмм нь 6900 төгрөг, гулуузаар килограмм нь 6700 төгрөгөөр тус тус худалдан борлуулж байна.
Нийслэлийн хүн амын 2022 оны хаврын улирлын хэрэгцээнд зориулан 23 аж ахуйн нэгж 12.7 мянган тонн мах нөөцөлсөн. Нөөцийн махыг нийслэлийн 9 дүүргийн 565 хүнсний дэлгүүрээр худалдаалж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 30 хувийг борлуулаад байна.
1 comment
Наад нөөцийн махны чинь үнэ ханшийг олон түмэн аль хэийнээ тогтоочихсон тооцчихсон байгаа даа гэж, харин төр засаг маань маш удаанаар сэтгэж маш удаанаар үнээ тогтоосон нэртэй яваад байна даа гэж дээ. Үнэндээ ард түмэн маань энэ байдлыг чинь мэдээд мэдрээд аль мал бэлтгэлийн үед чинь хонь үхрийн махаа боломжтой нэгэн нь нөөцөлчихсөн байгаа харин нөгөө боломжгүй хүмүүс нь наадах үнээр чинь махаа худалдан авч чадахаа байчихаад байгаа дүр зураг харагдахгүй байна уу