АХБХ-ноос энэ жил анх удаагаа зохион байгуулах гэж буй Залуучуудын 17 болон 20 хүртэлх насны 2023 оны Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны сугалаа өчигдөр явагдлаа.
Тодруулбал, Монголын 17 хүртэлх насны залуучуудын шигшээ багийн урьдчилсан шатны тоглолтууд 10 дугаар сарын 1-нээс 9-ний хооронд Тажикстан улсад зохион байгуулагдаж Тажикстан, Афганистан, Зүүн Тимор улсын багтай нэг хэсэгт өрсөлдөнө.
Тэгвэл 20 хүртэлх насны залуучуудын шигшээ багийн урьдчилсан шатны тоглолтууд 9 дүгээр сарын 10-наас 18-ны хооронд Монгол Улсад зохион байгуулагдаж БНСУ, Малайз, Шри Ланк улсын шигшээ баг хүрэлцэн ирж тоглохоор боллоо.
Эх сурвалж: MNB