Аварга цолны хүндэтгэлийн барилдаан бямба гарагт болно
2022-05-25 18:14

Дархан аварга Шаравын Батсуурийн нэрэмжит “Улсын аварга цол”-ны хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тавдугаар сарын 28-ны бямба гарагт 12:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.