Эрүүл мэндийн яам болон Эрүүл мэндийн яамны дэргэдэх Рашаан сувиллын мэргэжлийн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтнүүд Хүүхдийн төв сувиллын үйл ажиллагаатай танилцлаа.
Сүүлийн дөрвөн жилийн статистик мэдээллээс харахад, улсын хэмжээнд жилд төрсөн нярайн 4-4.5 хувь нь бага жинтэй буюу дутуу төрж байна. Эдгээр хүүхдийг сувилан торниулах үндсэн үүрэг бүхий Хүүхдийн төв сувилал нь 2015 он хүртэл “Хүүхдийн төв сувилал”-ын үйл ажиллагааны дийлэнх хэсэг нь асран халамжлах үйл ажиллагаанд чиглэж ирсэн бол өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хөгжлийн хоцрогдолтой хүүхдийг эмчлэн сувилах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сэргээн засах үйл ажиллагааг түлхүү хөгжүүлж байна.
Одоогоор Хүүхдийн төв сувилалд бариа засал, хөдөлгөөн засал, хоол эмчилгээ, усан эмчилгээг үзүүлж байна. Цаашид тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэх, эмнэлгийн ор ашиглалтын хувийг нэмэгдүүлэх замаар тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах шаардлагатай байгаа талаар санал солилцлоо гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.