Гранадын их сургуулийн эрдэмтэд хүнсэндээ наранцэцгийн тос, загасны тос байнга хэрэглэх нь хүний элгэнд ноцтой асуудал үүсгэдэг болохыг тогтоожээ. Энэ тухай “Journal of Nutritional Biochemistry”-т бичсэн байна.
Судлаачид хархан дээр туршилт явуулж үзжээ. Хархнууд удаан хугацааны турш оливын, наранцэцгийн болон загасны тос хэрэглэсэн бөгөөд эрдэмтэд тэдний элгэнд гарах өөрчлөлтийг микроскопоор ажигласан байна.
Тэдний олж дүгнэсэнээр оливын тос хэрэглэсэн хархнууд илүү эрүүл байсан бол наранцэцгийн тос хэрэглэсэн нь элэгний фиброз буюу сорвижилт, бүтцийн өөрчлөлтөд орсон байв. Загасны тухайд насжилттай холбоотой хүчиллэг болох үйл явц нь нэмэгджээ.