Нийслэлийн АН-аас “Үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх “Амаа нээх” эрх чөлөөг олго! Дарангуйлагчид огцор!” эсэргүүцлийн цуглааныг өнөөдөр /2022.05.25/ Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө зохион байгуулж байна.
Энэ үеэр Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл “Өнөөдөр би бэлтгэлтэй ирсэн. Путины ташуурыг сөрж зогсохын тулд каск буюу хамгаалалтын малгай өмсөж ирсэн. Путины гар хөл болсон хүмүүс дараагийн удаа намайг ташуурдана гэсэн. Би бэлтгэлтэй ирсэн” гэлээ.
АН-аас энэ сарын 11-нд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт шаардлага хүргүүлсэн бөгөөд тус шаардлагын хариуг өнөөдөр буюу лхагва гарагт авахаар ийнхүү жагсаж байгаа юм байна.
2 comments
Путин гэж нэг аймхай амьтан Бат-Үүлээс айгаад үхэх гэж байгаа гэсэн.Батүүл Украйн очих л юм бол Оросууд шууд сүүлээ хавчаад зугтана гэж зурагтаар ярьжиинлээ.Даан ч манай баатарт замын зардал дутаад суугаад байгаа болохоос.
Үлдсэн цагаан үсээ хамгаалаа биз цус гэж.