Засгийн газрын ээлжит хуралдаанаар долдугаар сарын 1-ээс үндэсний цахим шууданг хэрэглээнд нэвтрүүлэхээр болжээ. Тоон гарын үсэг авснаар тухайн иргэнд үндэсний цахим шуудан нь шууд нээгдэх аж. Энэ талаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ мэдээлэл өгсөн юм.
-Энэ үеэр сэтгүүлч Time” сэтгүүлд онцолсон нь төлбөртэй нийтлэл байсан уу? гэж сэтгүүлч асуулаа.
– Б.Болор-Эрдэнэ “Манай Монголд ч хэвлэлийн эрх чөлөө байгаа. Олон улсын хэмжээний тэр том сэтгүүл төлбөр авахгүй байх. Манай ангийн хүүхэд, ангийн багш, өмнө нь хамт ажиллаж байсан хүмүүс зэрэг олон хүнтэй найман сарын турш уулзаж, судалж байгаад надтай холбогдсон байсан” гэлээ.