СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Завинаас унаж, голын усанд осолдсон иргэнийг хайж байна

Булган аймгийн төвөөс баруун хойд зүгт 250 км, Тэшиг сум. Далан багийн Эмээлчир гэдэг газар 11 хүн зугаалж явснаас нэг хүн завинаас унаж голын усанд живжээ. Энэ тухай дуудлагыг 05.22-ны өдрийн 16:22 цагт өгчээ.
Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Тэшиг сум дахь цагдаагийн хэсгийн алба хаагчид, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтнууд, ар гэрийнхний хамт 05.24-ний өдрийн 07:00 цагаас Орхон аймгийн харьяат Ц/36 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг
Тэшиг сумын Далан багийн Эмээлчир гэдэг газраас зүүн урд зүгт Хутаг-Өндөр сумын Хонгор багийн “Сайдын тохой” гэдэг газар хүртэл 50 км завиар урсаж, 4 метрийн гүнд 4 удаа шумбалт хийж,
голын эрэг тохойгоор Эмээлчир гэдэг газраас зүүн урд зүгт “Бүтээлийн нуруу” гэдэг газар хүртэл явганаар 10 км- эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:30 цагт түр зогсоосон.
05.25-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байна.
Эх сурвалж: ОБЕГ