Өнөөдөр Э.Бат-Үүл, А.Гантулга, Ё.Гэрэлчулуун, Т.Гэрэлт-Од, Ш.Ганхуяг, Б.Чулуудай, Л.Нарантуяа, Д.Оюунжаргал, Б.Мөнхтөр, Д.Жаргалсайхан, Ю.Алтангэрэл нарт холбогдох хэргийг шүүгдэгч Ё.Гэрэлчулууны өмгөөлөгч П.Анударь, шүүгдэгч Д.Жаргалсайханы өмгөөлөгч А.Ариунаа, шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын өмгөөлөгч Н.Цэцэгмаа, Г.Орхон, Б.Баяраа нарын гаргасан гомдлыг үндэслэн Дээд шүүх хянан хэлэлцэнэ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хотын дарга асан Э.Бат-Үүлийг гэм буруутайд тооцож, дөрвөн жилийн хорих ял оноосон билээ. Э.Бат-Үүл шүүх хурлын шийдвэрийг эсэргүүцэж, өмгөөлөгчөөрөө дамжуулж давж заалдахаа мэдэгдсэн. Улмаар давж заалдах гомдлоо гаргасан байдаг. Үүний дагуу Хотын дарга асан Э.Бат-Үүлд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүхээс тэдний хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, Э.Бат-Үүл, А.Гантулга нарыг батлан даалтад гаргасан юм.
Эрх мэдлээ урвуулан ашиглаж ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгаар дамжуулан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн байдаг. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэж хуулийн байгууллага үзсэн байдаг.
4 comments
Энэ алуурчин хулгайч бас юу гэж ялаас мултрах аргаа хайж хүн хүнрүү дайрч явнаа. Шорондоо ороочээ
Ukraonruu yawna geed bsan yawaagui bga yumuu
Ukrain yawna geed bsan yawaagui bga yum bn
н хийсэн гэм нүглээ олноос хөндийрүүлэх гэж яадах юмХаа холын Урайны асуудлаар дэмийрч байхаар шууд Урайндаа очиж Зеленский нийлээд хамгаалахгүй дээ ккк юуны төлөө улсын баатар билээдээ