Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны явган хүний замыг шинэчлэх, засварлах ажлын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Нийслэлийн эрхзүйн байдлын хууль өнгөрсөн онд гарсан. Энэ нь хүмүүсээс хол сонсогдож байгаа. Энэ нь ямар ач холбогдолтой хууль болох талаар сигналыг Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооноос эхэлж өгөх гэж байгаа юм. Энэ хүрээнд нийслэл хотын түгжрэлийг бууруулах төсвийг нь нэмж байгаа.
Нийслэл хотыг стандарттай болгох. Үүний дагуу сарын өмнө явган зорчигчийн стандартыг баталсан. Стандарт баталсан бол хэрэгжүүлэх ёстой. Иргэдэд харуулах ёстой. Тиймээс үүнийг Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооноос эхэлж байгаа. Иймд нэг сарын хугацаанд 26 дугаар хорооны хоёр талын явган замыг бүхэлд нь шинэ стандартын дагуу цогцоор нь шинэчилнэ. Энэ ажил долдугаар сард дуусна. Стандартын дагуу явган хүний замтай болно. Иргэд дуртайдаа машинаар явъя гээд байгаа биш. Явган зорчих орчин байхгүй. Тиймээс орчныг нь бий болгоё гэж байгаа” гэж мэдээллээ.