ДЭМБ дэлхийн 11 улсад сармагчны цэцэг өвчний 80-аад тохиолдол батлагдсаныг тавдугаар сарын 21-нд зарлалаа. Ховор төрлийн вирусний өвчлөл тархсан тухай түгшүүрт мэдээний араас хуйвалдааны онолууд ч бий болж эхлэв.
Тэдгээрийн нэг нь Microsoft-ыг үүсгэн байгуулагч Билл Гейтс уг вирусийн дэгдэлттэй шууд холбоотой гэх яриа байлаа. Ийм сэжиг төрүүлэх болсон нь түүний 2021 оны арваннэгдүгээр сард өгсөн ярилцлагатай холбоотой. Гейтс тухайн үед дараагийн цар тахлыг Ковид-19-өөс ч илүү аюултай байж болзошгүй гэж байсан аж. “Байгалийн халдвар болон био терроризмтой холбоотой халдвар гэж бий. Эдгээр нь бидний даван туулснаас ч долоон дор” хэмээжээ. Түүнчлэн Гейтсийн хэлсэн үгэн дотор “цэцэг өвчин” гэх үг орсон гэнэ. Англи хэлтэй хэрэглэгчид энэ үгийг сармагчны цэцэг өвчин тархсан асуудалд Гейтсийг холбоотой байж болзошгүй гэсэн нотолгоо болгон харж байна.
«Билл Гейтс коронавирусийн талаар ярьж байсан. Хэсэг хугацааны дараа Ковид-19 цар тахал эхэлсэн. Саяхан тэрбээр цэцэг өвчин гэж дурдлаа. Харин одоо сармагчны цар тахал дэгдээд байна. Энэ давхцал уу? Үгүй ээ. Энэ бол биологийн зэвсэгтэй цар тахлын шинэ, хиймэл бэлдмэл» гэжээ.
Билл Гейтсийг ДЭМБ-тай хамтран шинэ вирус тархаах маягаар ашиг орлого олдог гэж хуйвалдааны онол судлаачид үзэж байгаа аж. Ер нь Билл Гейтсийг вирусийн өвчлөлтэй холбосон хуйвалдааны онолууд олон байдаг. Коронавирусийн цар тахлын эхэн үед тэрбумтан Гейтсийг хүмүүсийг вакцинжуулах маягаар чипжүүлэх гэж байна гэж хардсан. Ингэснээр хүн амыг багасгах, дэлхийн ноёрхлыг тогтоох зорилготой гэж байв. Гэвч Билл Гейтс энэ сард өөрөө ковид туссан аж.
2 comments
Билл Гэйтс пидорас юм уу
Янз бүрийн өвчний вирус бүтээхэд гар бие оролцсон гэж хардах сэжим олон бий. Хэлж ярьсан үг үлдлээс нь харсан ч хардаж бодох юм бий. Анх Ухаанид ковид гарлаа гэнгүүт л Хятадад 5сая өөрийнхөө нэг ловорторид 5саяийг өгөөд байсан.Гэхдээ хэн ч нотолж хүлээлгэж чадахгүй биз