Хан-Уул дүүргийн прокурорын газраас зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн иргэд ялаас зайлсхийх зорилгоор цахим бугуйвчаа эвдэж, гэмтээсэн 5 тохиолдлыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхээр шийдвэрлүүллээ.
Тухайлбал, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн иргэн И.Б нь ялаас зайлсхийх зорилгоор цахим бугуйвчаа эвдэж, гэмтээсэн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Тус шүүх хэргийг өнгөрөгч дөрөвдүгээр сард хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. Ингэхдээ иргэн И.Б-д өмнөх шүүхийн шийдвэрээр оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн хугацааг нь хорих ялаар сольж нэмж нэгтгэн, нийт 11 сар 7 хоног хорих ял оноожээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албан бичиг хүргүүлж, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн иргэдэд дахин гэмт хэрэгт холбогдохгүй байх талаар яриа таниулга хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон байна.
Эх сурвалж: УЕПГ
1 comment
Энэ цахим гавтай нөхөр хэдэн тэрбумыг шаачаад ингэж алуулах шахаж байна аа нөгөө их олон тэрбумаар нь гудардаг улс төрчид зүгээр л гадуур гадаадаар зугаалж цэнгээд л