Дуучин Укагийн хувьд урлагт хөл тавьснаасаа хойш өөрийн гэсэн өнгө төрх, ертөнцийг бүтээгээд хэдийнээ 20 жил болжээ. Дуучин Укагийн хувьд ч энэ хугацаанд хүнийхээ хувьд ч, уран бүтээлийнхээ хувьд ч, уран бүтээлчийнхээ хувьд ч үргэлж хувьсал хийсээр ирсэн. Тиймээс цаг хугацаа бол илүү хөгжсөн илүү туршлагажсан илүү сайжирсан он жилүүдийн огтлолцол юм.
Дуучин Укагийн бие даасан “DANCE WITH ME” амьд шоу тоглолт 6 сарын 10, 11-ний өдрүүдэд болох гэж байна. Тоглолт Дэлхийн стандартыг бүрэн хангасан тоног төхөөрөмжөөр тоноглогдсон “STEPPE ARENA”-д зохион байгуулагдах болно. Тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр “STORE PAY” ажиллаж байгаа бол ерөнхий зохион байгуулагчаар “ВЭП энтертайнмент продакшнс”, хамтрагчаар “Brainstorm branding agency”, “Steppe arena”, “MMP”, “Steppe amusement” зэрэг газрууд хамтран ажиллаж байна. Энэхүү тоглолт нь Дуучин Укагийн хувьд төдийгөөс өдий хүртэл хийж бүтээсэн бүхнээ үзэгч сонсогчиддоо тайлагнасан гайхалтай өдрүүд байх болно.
2022 он Үзэгч та бүхэн дуучин Укагийн бас нэгэн онцгой дүр төрхийг харах мөч ойртсоор… Тодруулбал түүний уран бүтээлүүдийн шив шинэхэн бүлэг эхэлж, шинэ үүд хаалга нээгдэхэд ердөө нэг сар ч хүрэхгүй хугацаа үлджээ.
Тоглолтонд урилгаар:
Киви
Татар
Наагий
Оргил
Оки
Алтанжаргал
Дашням
AM C
Nene
Don Dior
Цэцэ нар хамтран дуулах болно. Дуучин Ука тэдэнтэй хамтран дуулсан хит дуунуудаасаа гадна өөрийн Хайр хөгжим юм уу? Маргаашийн нар луу хамт аялах уу? Don’t stop, Цагааруулна гээд олон хит дуунуудаасаа дуулахаас гадна цоо шинэхэн уран бүтээлүүдээ ч үзэгч сонсогчиддоо зориулан хүргэх болно.
“Урт удаан хүлээсэн шоу тоглолтоо хүргэх өдрүүд ойртож байна. Олон жилийн хөдөлмөр, өөрийн сэтгэл зүрхээрээ оролцон бүтээлцсэн дуу хөгжмөө шилдэг хөгжимчид, шилдэг бүжигчид, мэргэшсэн баг бүрэлдэхүүнтэй, шинэ орчинд та нартайгаа жаргах өдрөө тэсэн ядан хүлээж, догдолж бэлдсээр байна…
2020 онд Буянт Ухаа спорт цогцолборт тоглолтоо хийхээр төлөвлөж байсан ч, цар тахлын улмаас тоглолтоо цуцлалгүй, тохиромжтой цагийг тэсэн ядан хүлээлээ. Энэ удаа “Steppe Arena”-д болох тоглолтыг минь тэвчээртэй хүлээж байсан та бүхнийгээ хүндэтгэн, талархаж байна. 6 сарын 10 ,11ны өдөр жаргаж, дуулж, бүжиглэж, хайр цацарсан үдшийг хамт өнгөрөөхийг тэсэн ядан хүлээж байна.” гэв