ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын 755 дипломатыг эх оронд нь буцаахаар болжээ. Тэрбээр энэ тухай “Vesti.ru” телевизид өчигдөр ярилцлага өгөхдөө ийнхүү мэдэгдсэн байна. Ингэснээр Америкт ажиллаж буй Оросын дипломат ажилтнуудын тоотой тэнцэж адил 455 болох аж.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Конгресс Иран, Умард Солонгос болон Оросын эсрэг шинээр хориг арга хэмжээ авах тухай хуулийн төслийг боловсруулсантай холбогдуулан Оросын Төрийн тэргүүн дээрх хариу арга хэмжээг авч байгаа нь энэ аж.