Английн хөлбөмбөгийн дээд лиг болох Премьер лигийн Тоттенхэм Хотспурын Өмнөд Солонгос тамирчин Сон Хын-Мин өнгөрөгч улиралд лигтээ 23 гоол оруулснаар мэргэн буучаар тодрон алтан шаахайн эзэн боллоо.
Өдгөө 29 настай тэрбээр өчигдөр Норвич Сити багийн эсрэг хоёр гоол оруулж, 23 гоолтой байсан Ливерпүүлийн Мохаммед Салахтай тэнцсэн.
Соны хувьд 23 гоол оруулахдаа нэг ч удаа торгуулийн цохилтоос гоол оруулаагүй гэх сонирхолтой статистикийн эзэн болж байгаа юм.