Сармис хэрэглэх нь зарим төрлийн хавдар, зүрх судасны өвчин болон хоёрдугаар төрлийн чихрийн шижин өвчин даамжрах эрсдэлийг бууруулдаг болохыг Их Британийн Ноттингемийн их сургуулийн эрдэмтэд тогтоожээ.
Сармисанд агуулагддаг сулфур суурьтай аллицин гэх бодис нь элгийг цэвэршүүлэхэд тун хэрэгтэй байдаг. Сармис нь элэгнээс мөнгөн ус, хоол хүнсээр дамжин орж ирсэн химийн бодисууд болон эстроген гэх мэт гармоныг цэвэрлэхэд нэн чухал. Мөн сармис нь бактер вирүсийн эсрэг нөлөөтэй учраас хүний биеийн эсэргүүцлийг дэмждэг. Хоолондоо байнга сармис хэрэглэх эрүүл байх нэг баталгаа болдог байна.