Нойр дутуу, өглөөний цайнаас байнга хоцордог бол та өдрийн турш ажлын бүтээмж муутай байна гэсэн үг. Цаг завгүй бужигнан өнгөрөх өнөөгийн амьдралд завгүй долоо хоногийн дараа алдсан нойрыг амралтын өдрөөр нөхөх нь бидний олонхын хувьд нойроо зохицуулах гол арга болдог.Ажлын өдрүүдээр хангалттай авч чадаагүй нойрноос үүдэх сөрөг нөлөөний заримыг амралтын өдөр илүү унтсанаар нөхөж болох ч бүрэн нөхөгдөж чаддаггүйг судалгаагаар тогтоожээ.
Калифорнийн Их сургууль “Хүн дутуу нойртой явах тусам санах ой мууддаг” гэсэн тайлбар хийжээ. Нэгэн туршилт хийсэн байна. Сайн дураараа оролцогч хүмүүсийг 2 хувааж, эхний группыг нэг өдөр унтуулахгүй, харин нөгөө групыг 5 цагаас бага хугацаанд унтуулсан байна. Хянагчид маргааш нь хариу өгчээ. Нойргүй хоносон баг 2-3 өдрийн өмнө юу болсныг санахгүй байсан бөгөөд тархи ажиллах чадвар буурсан байсан.
Харин 2 дахь баг зүүдээ санахыг оролдовч чухам юу зүүдлэснээ огт санаагүй аж. Ингэснээр хүн бага унтах тусам биед болон тархинд муу байна. Хүн өдөрт дунджаар 7-8 цаг унтаж байх ёстой. Харамсалтай нь технологи хөгжих тусам дэлхийн ихэнх хүмүүс дутуу нойртой явдаг бөгөөд улмаар диабет, гипертонийн өвчин тусах нь ихэссээр байна.
Хангалттай нойр аваагүйгээс болж үүсэх сөрөг нөлөө тун удалгүй мэдэгддэг. Зөвхөн нэг долоо хоног нойр дутуу явснаар эрүүл мэндэд үүсэх үр дагаврыг дээрх судалгаанаас харж болох бол дутуу нойр болон танин мэдэхүйн үйл ажиллагааны доголдол, сонор сэрэмж муудах, сэтгэл санааны асуудалтай холбон судалсан өөр судалгаанууд бий. Дунд зэргийн нойрны дутагдал нь үрэвслийг нэмэгдүүлж, дархлааны үйл ажиллагаа болон бодисын солилцоонд нөлөөлөн их идэх түлхэц болдог. Ганц шөнийн нойр дутуу явахад л инсулин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлэх, гормоны түвшинд нөлөөлөх болон цусны даралтыг дээшлүүлэх аюултай.