АНУ-ын иргэд Цагаан ордны шинэ хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьерыг инфляцийн асуудалд Оросын Ерөнхийлөгч Владимир Путиныг буруутгахдаа итгэл үнэмшилтэй байж чадаагүй гэж буруутгажээ. Түүнийг өмнөх нарийн бичгийн дарга Жен Псакийн зэрэгт хүртэл хол байна гэж шүүмжилсэн байна. Жен Псаки бол Путиныг үнийн өсөлтөд буруутгахдаа үнэхээр итгэл үнэмшилтэйгээр “худал ярьж” чаддаг гэжээ.
“Цагаан ордныхон сүүлийн 20 жилд харь гарагийнхан их үзэгдэх болсон шалтгааныг ч Путиныг засгийн эрхэнд гарахтай холбож мэднэ” гэж нэг үзэгч тэмдэглэсэн байна.
Жан-Пьерын ажлын эхний өдөр тун амаргүй өнгөрсөн юм. Түүнийг сэтгүүлчид эдийн засгийн асуудлаар зохих хариулт өгч чадахгүй, бэлтгэсэн асуудалдаа төөрөлдсөн гэж сэтгүүлчид шүүмжилж байлаа.
Жан-Пьер нь АНУ-ын Ерөнхийлөгчийн туслахаар ажиллах болсон АНУ-ын түүхэн дэх анхны хар арьст америк, ЛГБТ-ын төлөөлөгч аж.
Эх сурвалж: 360tv.ru
Орчуулагч: Марта