Сүхбаатар дүүргээс иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, худалдаа, үйлчилгээ чөлөөтэй эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх, орлогыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбайд улирлын чанартай түр сүүдрэвчтэй худалдаа, явуулын хоолны үйлчилгээ эрхлэх байршлыг баталлаа.
Энэ зун 1-20 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийт 71 байршилд иргэн, аж ахуйн нэгж улирлын чанартай түр сүүдрэвчтэй худалдаа, явуулын хоолны үйлчилгээ үзүүлнэ. Үйлчилгээ эрхлэх иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудтай Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс орчны цэвэрлэгээ үйлчилгээг хариуцах, хугацаа дуусахад байршлыг чөлөөлөх зэрэг асуудлуудаар хамтран ажиллах гэрээ байгуулах ажээ.