Дэлхийн хамгийн өндөр цэг болох Эверестийн оргил буюу 8,048 метр өндөр ууланд 2012 онд манай улсын “Монгол Everosl 2012” багийн нийт 12 уулчин авирсан.
Тус багын уулчдаас долоон уулчин 5,300 метрийн өндөрт орших Эверестийн отогт буудаллаж цааш багийн ахлагч Олон Улсын хэмжээний мастер н.Ганбаатар, Л.Баярсайхан, Ц.Цогзолмаа, н.Элбэгжаргал, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Цэвээндаш нар авиралт хийснээс 2012 оны тавдугаар сарын 19-ний өдөр Олон Улсын хэмжээний мастер Л.Баярсайхан, Ц.Цогзолмаа, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Цэвээндаш нар оргилд амжилттай авирч, төрийн алтан соёмбот далбаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын сүр сулд, хийморь болсон тугийг амжилттай мандуулсан билээ.
Монгол Улсын гавьяат тамирчин Б.Цэвээндаш нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Үйлдвэр эрхэлсэн дэд дарга, дэд хурандаа бөгөөд тус оргилд нийт гурван удаа авиралт хийсэн байдаг.
Энэ түүхэн өдрийн 10 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “100 сая мод” хөтөлбөрийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн байршилд дэд хурандаа Б.Цэвээндаш тэргүүтэй алба хаагчид 200 мод тарилаа.
2012 оны тавдугаар сарын 19-ний өдөр Эверестийн оргилд гарсан багынхан: