Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хугацааг зургаадугаар сарын 21-ний өдрийг хүртэл сунгалаа

2022-05-19 14:551min1
bileg

Шүүхээс иргэн Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хугацааг сунгах шийдвэр гаргажээ.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хугацааг нэг сарын хугацаагаар сунгах тухай саналыг 2022 оны тавдугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байна.

Тус шүүхээс дээрх саналыг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 хэсэгт заасан “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай бол…” гэх үндэслэлээр цагдан хорих хугацааг 2022 оны тавдугаар сарын 21-ний өдрөөс нэг сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэжээ.

Сануулахад, АТГ-аас Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий тодорхой объектуудад мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй баримт мэдээлэл илэрсэн хэмээн өмнө нь мэдээлж байв.

1 сэтгэгдэлтэй

  • Хулгайч

    2022-05-20 10:41 at 10:41

    Одоо Жонхуу хэмээгч шимэгч хорхой боож үхэх нь л дээ.

    Хариулах

Хулгайч сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй