“Иргэн төвтэй шүүхийн үйлчилгээ”-г бий болгох ажлын хүрээнд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрууд хамтран Захиргааны хэргийн шүүхийн нэгдсэн байрны гадна орц, гарцыг тэргэнцэртэй иргэдэд зориулан холбогдох дүрэм, журам, стандартад нийцүүлэн бүрэн засварлажээ.
Мөн тус шүүхийн “Нээлттэй танхим”-д шүүхийн нэгдсэн байрны давхруудын мэдээлэл, нэхэмжлэл болон гомдол гаргах загвар, шүүхийн тамгын газрын албан хаагчидтай холбогдох утасны жагсаалт, дотуур утасны жагсаалт, шүүх хуралдааны танхимд шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангаргийн хуудас гэх мэт мэдээллүүдийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан брайль үсгээр хэвлүүлэн байршуулав.
Ингэснээр шүүхээр үйлчлүүлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхээ эдлэх нөхцөл, боломж бүрдэж буй юм.
Эх сурвалж: Шүүхийн ерөнхий зөвлөл