НҮБ-ын Ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хуралдаанаар 1994 оноос эхлэн тавдугаар capын 15-ны өдрийг “Гэр бүлийн өдөр” болгох тогтоол баталсан байдаг.

Улс үндэстэн энх тайван оршин тогтнох хамгийн бага нэгжүүдийн нэг бол гэр бүл юм. Дэлхийн гэр бүлийн өдрийг тэмдэглэж өнгөрүүлснээс хойш өдгөө 23 жил болж байгаа бөгөөд Монгол улсын хувьд энэхүү өдрийг энэ жил 17 дахь удаагаа тэмдэглэж байна.

Тэгвэл Цус сэлбэлт судлалын үндэсний төв 2015 оноос эхлэн гэр бүлээрээ цусаа бэлэглэдэг доноруудыг алдаршуулан урамшуулсаар ирсэн юм. Гэр бүлээрээ цусаа өгдөг гэр бүлийн доноруудыг алдаршуулж, хүндэтгэл үзүүллээ.

Үйл ажиллагаанд Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Мөнхнасан, ЦССҮТ-ийн ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Н.Эрдэнэбаяр болон бусад албаны хүмүүс оролцож Хүндэт донор Даваа овогтой Ган-Очирын гэр бүл, Хүндэт донор Амарсайн овогтой Орхоны гэр бүл, Хүндэт донор Сугир овогтой Хүрэлбаатарын гэр бүлд талархал илэрхийлж “Хүний төлөө” цом гардуулсан юм.

                             Эх сурвалж: Цус сэлбэлт судлалын үндэсний төв

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн