С.Эрдэнийнх ба Х.Баттулгынх гэж хоёр хуваагдсан Ардчилсан Намынхан учраа олж, эргэж нийлэхгүй нь өдөр ирэх тутам тодорхой болж байна. 2022 оны тавдугаар сарын 20-нд Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх эсэхийг шийднэ. Харин С.Эрдэнийн талынхан 5-р сарын 16-нд АН-ын эргэлт /ротаци/-ийн сонгуульд нэр дэвшигчдийг танилцуулж, үнэмлэхийг нь гардуулсан юм. Нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авснаар энэ сарын 27-ны өдрийг хүртэл гишүүд дэмжигчидтэйгээ уулзаж сурталчилгаагаа хийх бөгөөд харин сонгууль нь тавдугаар сарын 29-ний өдөр болох аж.

Ингэснээр С.Эрдэнийн талынхан Х.Баттулгыг дагаж буй талынхныг бүрэн шахан гаргаж, өөрсдийн хүмүүсээр АН-ын Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэх юм.

Шинэ бүрэлдсэн гишүүд дүрмийн өөрчлөлтийн дагуу бий болсон АН-ын ҮБХ-ы дарга гэх албан тушаалд Содномзундуйн Эрдэнийг сонгоно.
Үүний дараа АН-ын даргыг шинээр сонгох үйл явц эхлэх ажээ.
Тэгвэл С.Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг АН-ын дарга болгохоор хэдийн тохиролцсон болохыг эх сурвалжууд нотолж байна.

Ц.Элбэгдорж ч бэлтгэл ажилдаа хэдийн орж, АН-ын эргэлт /ротаци/-ийн сонгуульд нэр дэвшихээр бүртгүүлжээ.

Мөн Б.Бейсен, А.Адьяасүрэн, Ц.Туваан, Ш.Адьшаа нараас бусад УИХ-ын гишүүдтэй уулзаж санал бодлоо нэгтгэн, тэр бүү хэл Н.Алтанхуягаас хүртэл уучлалт гуйсан байна.

Өөрөөр хэлбэл С.Эрдэнэ тэргүүтнүүд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нэр хүндтэй, ардчиллын анхдагч, хэнтэй ч хэл амаа ололцох өндөр чадвартай Ц.Элбэгдоржийг АН-ын дарга болгон, тархай бутархай байгаа фракциудтай тохиролцох хүрэх замаар Х.Баттулгыг ганцаардуулан буланд шахаж, улмаар АН-аас бүрмөсөн зайлуулахаар ажиллаж эхэлсэн нь тодорхой болжээ.

Эх сурвалж: Sonin,mn Э.Мягмар

By updown

7 thoughts on “С.Эрдэнэ Ц.Элбэгдоржийг АН-ын дарга болгохоор тохиролцжээ”
  1. Өөрсдөө учраа олохгүй эдгээр хүмүүс улс орныг яаж удирдаж чиглүүлэх вэ.

  2. Хэрвээ Ц.Элбэгдорж АН-ын дарга болвол өөрийн энэ амьдралаа золиосолж түүнийг буудан алах болно. Монгол улс мандан бадраг.

  3. АН гэж субъект байхгүй болж байгааг энэ үйл явдал баталж өглөө.Улс төрийн тавцангаас арчигдангуут нэг нэгээр нь өөр улс төрийн хүчнийхэн намнах болно.Харин МАН д элсэж орхивол шоронд орохгүй үлдэж болно.Гэхдээ нөгөөдүүлдээ их хэмжээний юм амлахгүй бол болохгүй байх ба.

  4. Баттулга гээч шоронгийн бэлэн түүхий эд материал сул явж байдаг.Бас нэг АН ын дарга гээд байгаа.Хөгөө ч нэг тарьж байна даа.ха ха

  5. Энэ нам угаасаа Монголыг ингэж дампууруулж сүйрүүлэхээр ирсэн нам да 1990 он монгол д гай авчирсан Монгол бол хэдхэн хүн 2 нам байвал 2 хуваагдана 3 нам байвал 3 хуваагдана Монгол нэг толгойтой нэг санаатай байх зохино 1992 оны үндсэн хууль бол Манөы улсыг төргүй болгосон хууль Одоо монголд юу байна Хулгай Авилгал Шударга ёс уланд гишгэгдсэн өрөнд баригдсан Хорт хавдараар дэлхийд 1 д орсон ийм улс болон мөхөж явна Ардчилал манайд 30 жил туршигдаад дүнгээ тавиулсан Муу бүхэн цэцэглэдэг тогтолцоо юм бна

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн