Ч.Хүрэлбаатар: Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч цагаандаа гарч, ажлын хэсэгт мэдээлэл өгөхгүйгээр хууль бус шийдвэр гаргаж байна
ХААН банкны хувьцааг авахад оролцсон “Мета” компани нь Худалдаа хөгжлийн банктай гэрээ байгуулсан эсэх талаар тодруулга авахаар Монголбанканд удаа дараа хандсан. Гэвч тодорхой хариу өгөхгүй явсаар холбогдох олон хуулийг зөрчин зөвшөөрлийг нь өгсөн байна. Зөвшөөрөл өгсөн тухай мэдэгдэж бичиг ирүүлэхдээ “Мета”-ийн Худалдаа хөгжлийн банктай худалдсан, авсан ямар нэгэн гүйлгээ (transaction) хийсэн зүйл байхгүйг дурдсан байна. Уг нь гүйлгээ хийсэн эсэх тухай биш гэрээ байгуулсан эсэх тухай тодруулж хариу өгөхийг шаардсан юмсан.
Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч ч улаан цагаандаа гарч, тайлбар тодруулга өгөхгүй, ажлын хэсэгт мэдээлэл өгөхгүйгээр хууль бус шийдвэр гаргаж байна. Хууль хаана завхарна, тэнд доройтол, уналт явагддаг. Монгол улсын эдийн засгийг нурааж байна. Үнэ өссөөр, валют ховордсоор, төгрөгийн ханш унасаар л…Хариуцлага тооцож өгөөч гэж мянга хэллээ, байдаггүй. Яах ч ёстой юм.