УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн тусгай хамгаалалтын газрын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр энэ уулзалтаар ардчилсан нийгэмд төр иргэддээ нээлттэй байх нь зүй ёсны хэрэг гэдгийг онцлоод, Төрийн ордныг олон нийтэд нээлттэй болгох журмыг боловсруулж танилцуулахыг үүрэг чиглэл болголоо. Энэ хүрээнд:
1. Төрийн ордонтой танилцах, Төрийн ордонд нэвтрэхэд иргэдийн хувцасны стандартыг аль болох хөнгөвчлөх, иргэдэд хүндрэл бэрхшээлгүй байхаар зохицуулалт хийх;
2. Төрийн ордны арын цэцэрлэгийг иргэдэд нээлттэй болгох;
3. Төрийн ордны урд шат буюу Эзэн Чингис хааны хөшөөний хэсэгт иргэд чөлөөтэй нэвтэрч, фото зураг авахуулах зэрэг асуудлуудыг зохицуулах нь зүйтэй гэж үзэв.
Эдгээр зохицуулалтыг тусгасан журам, тогтоолын төслийг Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ санаачлан боловсруулж, өргөн мэдүүлэхээр тогтов.
Уулзалтад УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Э.Түвшинжаргал, УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Төрийн тусгай хамгаалалтын газрын дэд дарга, хурандаа Д.Тэмүүлэн, Төрийн тусгай хамгаалалтын газрын Захиргаа удирдлагын газрын дарга, хурандаа Д.Тулга, Төрийн ордны хамгаалалтын хэлтсийн дарга, хурандаа А.Түмэнбаяр нар оролцов.
2 comments
Энэ төрийн ордны арын сад чинь ард түмэн ороод суудаг саад байсан юмаа энэ төрийн ордон тойруулсан хашаагаа буулгаад хаячихаачээ хичнээн муухай харагдана вэ? Та нарыг яавал гэж дээ хүчирхийлэлийг хүн та өөрөө л би болгодог хашаагүй байвал наад арын хаалган дээр хэн ч ирж зовлон болоод байхгүй харуул хамгаалалтын цалин хэмнэгдэх учиртай
Бузрын Баярцогт гээч өт хорхой энэ хашааг бариулсан юм.Урьд нь хүүхэд хөгшдийн салхилдаг тоглодог сайхан газар байсан.Баярцогт мэтийн бузрын амьтад хурдхан үхэж далд орон.