Эрүүл амьдрах нь хооллолт, дасгал хөдөлгөөнтэй холбоотой. Хэрвээ та өглөө бүр гүйдэг бол өөрийнхөө эрүүл мэндэд анхаардаг, хөрөнгө оруулалт хийдэг гэсэн үг. Өглөө бүр гүйснээр танд ямар ашиг тустай байдгийг танилцуулж байна.
1. Эрүүл агаарт гүйх нь ямар ч үнэ төлбөргүй
Өглөөний агаар хамгийн цэвэр байдаг тул, энэ цагаар дасгал хөдөлгөөн хийх, гүйхэд амьсгалын замын систем сэргэнэ. Мөн түүнчлэн уушгины хэвийн үйл ажиллагааг дэмжиж, уушги устах, уушгинд наалданги үүсэх зэрэг өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг.
2. Үе мөчний өвчлөлөөс сэргийлнэ
Гүйлтийн үед элэгний эдүүд нь хүчил төрөгчийг 2-3 дахин илүү хэрэглэж эхэлдгээс гадна өрц нь элгэнд нэг ёсны иллэг хийдэг тул цөсний гадагшлалт, цөсний замын үйл ажиллагааг сайжруулна. Гүйлтээр тогтмол хичээллэснээр үений холбогч эд, нурууны зөөлөн эдийн шингэний эргэлт хурдасч хөдөлгөөн багасахыг дагалдан үүсдэг үе мөчний өвчнөөс сэргийлж байдаг.
3. Тархины үйл ажиллагаанд нөлөөлнө
Гүйлт нь төв мэдрэлийн системийг амрааж өгснөөр биеийн төдийгүй оюун ухааны ажиллах чадварыг нэмдэг. Тархинд дахь цусан хангамж нэмэгдсэнээр сэргэг болж, өдрийн турш эрч хүчтэй байх энергийг танд бэлэглэнэ.
4. Жингийн илүүдлээс ангижирна
Жигд хурдаар гүйснээр бодисын солилцоог идэвхжиж, илүү их калор шатдаг. Эхлээд дээд хурдаараа 5-6 минут гүйгээд, дараа нь 1-2 минут шогших хэрэгтэй. Үүнийгээ 5-6 удаа давтсанаар төгс гүйлт болох бөгөөд биеийн тэсвэртэй байдлыг нэмэгдүүлж, биеийн хүчийг сайжруулна.
5. Хөдөлгөөний дутагдалд орохгүй
Өдөрт 6-аас илүү цагаар сууж ажилладаг хүмүүсийн ихэнх нь хөдөлгөөний дутагдалд аль хэдийнээ орчихсон байдаг. Хөдөлгөөний дутагдлаас үүдэж олон төрлийн өвчин тусах магадлалтай байдаг. Тухайлбал: чихрийн шижин, зүрх судасны өвчлөл, нуруунд шохойжилт үүсэх гэх мэт. Тиймээс хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэхийн тулд өглөө бүр дор хаяж 30 минут гүйх хэрэгтэй. Суугаа хөдөлгөөнгүй байдлаас хуримтлагдсан уур уцаар, стресс, хорт бодисыг шатааж үгүй болгоно.
Эх сурвалж: NCD