Дэлхийн хамгийн өндөр уулын оргил бол Гималайн нурууны Эверест. Энэ оргилд Монголын уулчин Бэх-Очирын Гантулга амжилттай гарсан мэдээг Биеийн тамир, спортын улсын хороонд ирүүлсэн байна.
Б.Гантулга тавдугаар сарын 14-ны өглөө 07:00-08:00 цагийн орчимд тус оргилыг “эзэлсэн” бөгөөд ийн тэрбээр Эверестэд мөрөө гаргасан Монголын найм дахь уулчин боллоо. Өмнө нь Монголын уулчдаас Г.Өсөхбаяр, Б.Гангаамаа, Б.Цэвээндаш, Ц.Цогзолмаа, С.Бат-Эрдэнэ, Л.Баярсайхан, Ж.Бямбасүрэн нар Эверестийн оргилд гарч байв.
Сонирхуулахад, Эверест оргил нь далайн түвшнээс дээш 8848 метр юм.
Эх сурвалж: MNB