Төв аймгийн Зуунмод сумын Номт багийн 28 дугаар байранд бага насны хүүхэд хагас автомат угаалгын машин дотор орж гацсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба энэ хайхрамжгүй хэргийн талаар тавдугаар сарын 15-ны өдрийн 22:30 цагт хүлээн авчээ. Энэ өдөр Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 1 км замыг туулан энэ айлын гэрт очиход А /2 настай, эрэгтэй/ хагас автомат угаалгын машин дотор орж гацсан байсныг эсэн мэнд гаргажээ. Хүүг эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн.
Эх сурвалж: Онцгой байдлын газар