Дархан цаазат Богдхан уулыг тойроод барилгажилт явагдаад нэлээн олон жилийг ардаа орхиж байна. Тэгвэл БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Богдхан уулаа барилгажуулалгүй авч үлдэх томоохон алхам хийгдлээ” хэмээн цахим хуудсаараа мэдэгдлээ.
Тэрбээр “Богдхан уулын хамгаалалтын бүсийг 22896 га байсныг тэлж 5562 га газраар нэмэгдүүлэн 28458 га болгон өргөтгөж, нэмж хамгаалалтанд авах шийдвэрийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам -наас гаргалаа. Барилгажаад буй хязгаарлалтын бүс 12453 га-аас 5562 га газраар багасаж, 6891 га болж хумигдлаа. Ингэснээр Богдхан уулын дархан цаазат газарт барилгажаагүй үлдсэн 5562 га газрыг хамгаалж үлдлээ” гэжээ.
Б.Ирээдүй
2 comments
Өнгөрсөн хойно нь бахирав гэгч болжээ .Дархан цаазад газар байхад яагаад барилгын газар өгсөн тэр эрх мэдэлтнийг шүүх хэрэгтэй.
Богд уулын хамгаалалтын бүсийн одоо байгаа үлдсэн жаахан газраа нэг ч барилга нэмж бариулахгүй авч үлдэж чадах юм уу.Хэрэв тэгж чадвал жинхэнэ БО-ны сайд хийх ёстой хүн мөн юм байна л гэж итгэж дэмжинэ.