ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Барууны улс орнуудын зүгээс Москвагийн эсрэг тавьсан хориг дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралд хүргэж болзошгүй гэж мэдэгдлээ. Путин энэ талаар улсынхаа Засгийн газрын Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр мэдэгдэж, Оросын эсрэг хоригоос үүдэлтэй эдийн засгийн хямралын үр дагаварыг Барууны орнуудад тохсон байна.
ОХУ, Украины эсрэг дайн хийж байгаагаас Барууны улс орнууд Москвагийн эсрэг ээлж дараалан хатуу хориг арга хэмжээ авч байгаа. Оросын эсрэг хориг санкцид хямралд оролцогч талуудаас гадна Барууны улс орнууд, цаашлаад дэлхийн ядуу буурай улс орнууд, нэг үгээр дэлхийн эдийн засаг бүхэлдээ өртөж байна.
Путин энэ байдлыг Орос-Украины харилцаан дахь таагүй байдлыг дэвэргэж, өөрсдийн нэр нөлөө, байр суурийг ахиулахыг зорихдоо дэлхийн улс орнуудыг гаргуунд нь гаргасан Барууны элит орнуудад тохжээ. Путин Оросын эсрэг хориг тавьж, шахалт үзүүлж байгаа орнууд улс төрийн хэт амбиц, Оросыг үзэн ядах сэтгэлгээ, дэлхийд тэргүүлэгч байр сууриа булаалдан нэр төр хөөцөлдөгч орнуудын увайгүй үйлдэл гэж хэлсэн байна.
Эх сурвалж: russian.rt.com
Орчуулсан Б.ИРЭЭДҮЙ
1 comment
Ану Нато ЭЗ-ийн хоригуудаа цуцалж Орос Украин энхийн гэрээ байгуулж, Украин төвийг сахих нь зөв