Хөрсний бохирдлын судалгаагаар нийслэлийн хөрсний 4.1 хувь нь сул, 25 хувь нь дунд зэрэг, 70.1 хувь нь “маш их” эвдэрч доройтжээ.
Тодруулбал, 120 гаруй цэгээс дээж авахад 88 хувьд нь нян, хөгц мөөгөнцөр, мөн хэсэг газарт аммонийн бохирдол 10 дахин их байлаа.
Нийслэлийн хөрс бохирдож буй гол шалтгаан нь нүхэн жорлон, хот доторх техникийн зах, арьс шир боловсруулах үйлдвэрүүд гэдгийг нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ. Иймд хөрс хамгаалах, дэд бүтцийн цогц шийдэл, хог дахин боловсруулах, ногоон байгууламжийг нэмэхэд онцгой анхаарах шаардлага бий болжээ.
Хөрсний элэгдлээс хамгаалах зорилгоор 2020 оноос хойш нийслэлийн нутаг дэвсгэрээс хар шороо олборлохыг 3 жилийн хугацаанд хориглоод байгаа билээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг