Мобиком Корпораци нь Монголд анх удаа Natural Language Processing технологи дээр суурилсан “ДУУ ХООЛОЙГООР ҮЙЛЧИЛДЭГ АВТОМАТ ХАРИУЛАГЧ”-ийн системийг Үйлчилгээний нэгдсэн төв буюу 2222 дуудлагын төвдөө нэвтрүүллээ.

Natural language processing (NLP) нь хүний хэл яриаг хиймэл оюун ухаанаар боловсруулж таних технологи юм. Энэ технологи нэвтэрснээр хэрэглэгч 2222 дугаар руу залган оператортай холбогдох, эсвэл автомат хариулагчаас мэдээлэл авахын тулд гар утасныхаа товчийг дарахгүйгээр тоо, тэмдэгтийг өөрийн дуу хоолойгоор хэлж, хэрэгцээт мэдээллээ авах боломж бүрдэж байна.

Мобиком Корпорацийн Үйлчилгээний нэгдсэн төв нь өдөрт 37 мянга, сард 1,1 сая дуудлага хүлээн авч, хэрэглэгчийн дуу хоолойг сонсож, тэдэнд тулгарсан асуудлыг шийдвэрлэн ажилладаг. Бид энэхүү төвөө цаашид Хэрэглэгчийн оролцооны төв болгохоор үе шаттай ажлуудыг хийж байгаа бөгөөд үүний нэг нь NLP технологийн нэвтрүүлэлт юм.

Бид NLP технологийг Чимэгэ системс ХХК-тай хамтран нэвтрүүлсэн бөгөөд одоогоор дуу хоолойгоор үйлчилдэг автомат хариулагчаас байгууллагын хэрэглэгчид үйлчилгээ авах боломжтой байна. Цаашид уг технологийг улам сайжруулж, үг өгүүлбэр таниулан, хэрэглэгчийн автомат хариулагчаас үйлчилгээ авах үе шатыг илүү хялбар болгохоос гадна энэ жилдээ багтаан бүх хэрэглэгчдэдээ үйлчилгээ үзүүлэхээр ажиллаж байна гэж Мобиком Корпорациас мэдээллээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн