Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Учир нь илтгэгч шүүгч шүүх хуралдаанд оролцохоос татгалзсан байна. Ийнхүү шүүгч татгалзсан асуудал нь хэргийн холбогдогчтой ямар ч хамаагүй гэдгийг өмгөөлөгчийн зүгээс тайлбарласан байна. Тэгэхээр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүх хуралдааныг дахин товлох нь ээ.
Прокурорын байгууллага яллагдагч Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шалгаж дуусаад, энэ оны гуравдугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Тус шүүхээс Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр /2022.05.12/ 09.30 цагт товлосон байсан юм.
Хэргийг эргэн сануулахад, Н.Түвшинбаяр нь 2021 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Э.Энхбатыг зодож, түүний биед хүнд гэмтэл учруулсан. Хохирогч удаан хугацаанд эмчилгээ хийлгэсэн ч 2021 оны арванхоёрдугаар сарын 24-ны өдөр таалал төгссөн.
Хохирогчийн гэргий Б.Нандинцэцэг “Н.Түвшинбаярын талаас шүүхэд нөлөөлөх гэж оролдсон байна. Харин шүүгчид хараат бусаар хэрийг шийдвэрлэхээ илэрхийлж, хуульд заасны дагуу нөлөөллийн мэдүүлэг хөтөлж, цагдаагийн байгууллагад шалгуулахаар болсон” хэмээн цахим хуудсандаа бичсэн нь анхаарал татав. Энэ асуудалд Н.Түвшинбаярын өмгөөлөгч Л.Данзанноров үгүйсгэсэн байна.
2 comments
Ял завшаад хэвтээд бхуу Баттулга женко чи өрөвдөөд бвл оронд нь сууж болношд
Eee shuuh huuli tsahdaa ch de ingeh baisan bol yund udna ve mongo huchtei bna daa