Улсын математикийн анхдугаар олимпиадын аварга Шинжлэх ухааны доктор, профессор Цэмбэлцогтын Баясгалангийн нэрэмжит Монголын Математикийн 58-р олимпиад (ММО-58) тавдугаар сарын 6-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа.
Энэхүү олимпиад уламжлал ёсоор дунд, ахлах, багшийн ангиллаар зохион байгуулагдсан байна. Тэмцээнд дунд ангилалд 88 сурагч, ахлах ангилалд 81 сурагч, 62 багш буюу нийт 231 хүн оролцож, оюун ухаан, авьяас чадвараа сорьсноос 29 сурагч, дөрвөн багш медальт байранд шалгарчээ.
Тодруулбал,
Дунд ангиас:
1-р сургууль сургуулийн сурагч Г.Дөлгөөн, Эрхэт-Эрдэм сургуулийн сурагч Ч.Ирмүүн нар АЛТАН МЕДАЛЬ
Сант сургуулийн сурагч М.Түвшинбаяр, С.Манлай, Шин үе сургуулийн сурагч Б.Тэнүүнсайхан, 11-р сургуулийн сурагч Н.Сувд нар МӨНГӨН МЕДАЛЬ
Сант сургуулийн сурагч Ц.Цэнгэл, С.Атархүү, Орхон аймгийн Эрдмийн сан сургуулийн сурагч Б.Гүр-Аранз, Хөвсгөл аймгийн ДМЦС-ийн сурагч Б.Дөлгөөнмөрөн, Эрхэмт-Эрдэм сургуулийн сурагч М.Амин-Эрдэнэ, 11-р сургуулийн сурагч Б.Бэлгүтэй, А.Төгсцогт, Архангай аймгийн 2-р сургуулийн сурагч С.Дэлгэрбат нар ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртсэн байна.
Ахлах ангиас:
Нийслэлийн 11-р сургуулийн сурагч Б.Билэгдэмбэрэл, Сант сургуулийн сурагч Д.Энэрэлт нар АЛТАН МЕДАЛЬ
Сант сургуулийн сурагч О.Эрхэсболд, Ц.Сайханбилэг, П.Билгүүнтөгөлдөр нар МӨНГӨН МЕДАЛЬ
Нийслэлийн 1-р сургуулийн сурагч Б.Мөнхцэлмэг, М.Энхбаяр, Б.Ундрал, Орхоны Эрдмийн сан сургуулийн сурагч Э.Гэрэлхүү, Хөвсгөлийн ЭДЦС-ийн сурагч Г.Далайцэрэн, Б.Дугаржанцан, М.Энхтөр, Хөвсгөлийн ДМЦС сургуулийн сурагч Б.Улсболд, Эрхэт-Эрдэм сургуулийн сурагч Т.Билгүүнгэрэлт, Сант сургуулийн сурагч Ш.Билгүүдэй нар ХҮРЭЛ МЕДАЛЬ тус тус хүртсэн байна.
Харин багш нараас:
Эрдмийн хишиг сургуулийн багш Б.Ганбат АЛТ, Хөвсгөлийн ДМЦС-ийн багш Б.Зоригтбаатар МӨНГӨ, Нийслэлийн 11-р сургуулийн багш Д.Хосбаяр, Орхоны Эрдмийн сан сургуулийн багш Р.Доржзовд нар ХҮРЭЛ медаль хүртсэн байна.
Багийн оноогоор Сүхбаатар дүүрэг нэгт, Хөвсгөл, Орхон аймаг хоёрт, Баянгол, Хан-Уул дүүрэг болон Увс аймаг гуравт бичигдсэн байна.
Олон Улсын Математикийн 63-р олимпиад долдугаар сарын 6-16-ны хооронд Норвеги улсын Осло хотод зохион байгуулагдана. Ийнхүү энэ хичээлийн жилд ОУМО-д оролцох сурагчдын шалгаруулалт орон даяар ЕБС-ийн сурагчдын дунд гурван шаттайгаар явагдаж дүнгээ гаргав.
Эцсийн шатны нийлбэр дүнгээр:
Ц.Сайханбилэг, Сант сургууль
Д.Энэрэлт, Сант сургууль
Б.Мөнхцэлмэг, Нийслэлийн 1-р сургууль
Ш.Билгүүдэй, Сант сургууль
Б.Билэгдэмбэрэл, 11-р сургууль
Г.Далайцэрэн, Хөвсгөл ЭДЦС нар оролцохоор шалгарчээ.
1 comment
Олимпиадад оролцсон бүх багш сурагчдад баяр хүргэе Амжилт гарган байр эзлэсэн сурагчид багш нар мундаг юм . Тоо гэдэг их л тархи ажиллуулсан хэуүү хичээл байж билээ