Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баянбүрд дөрөвдүгээр багийн малчин эмэгтэй Ч.Цэгмид Улаанбаатар хот хүртэл 790 км замд холын зайн гүйлт хийхээр энэ сарын 10-ны өдөр Хавтгай улааны арын хондны хаваржаанаасаа гарсан байна.
Хөнгөн атлетикийн спортын мастер зэрэгтэй ахмад тамирчин, дөрвөн хүүхдийн ээж, малчин эмэгтэй Ч.Цэгмид нь нийт малчдаа төлөөлөн анх удаа холын зайд гүйхээр шийдвэр гаргаснаас хойш бүтэн сар гаруйн хугацаанд бэлтгэл сургуулилалтыг хангаснаар энэ өдөр ийнхүү замдаа гарчээ. Түүнийг 40 орчим жил ханилсан хань Я.Хүрэлбаатар нь дэмжиж хамт яваа бөгөөд тамирчны биеийн байдалд хяналт тавих эмч дагалдан явж байна.
Түүний зорьсон үйл хэрэг, холын зайн гүйлтэд амжилт хүсч, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Хишигбаатар, Бууцагаан сумын удирдлага, нутгийн малчин ард, үр хүүхэд ахан дүүс нь малын хотноос нь үдэн гаргасан байна.
Малчин эмэгтэй өдөрт 30 км гүйснээр зургадугаар сарын 4-нд улсын нийслэл Улаанбаатар хот, Сүхбаатарын талбайд ирэх юм байна.
1 comment
Хотын дарга байраа бэлдэж дээ