ЧД-ийн 3-р хорооны 22-р байрнаас 30 орчим метрийн зайнд дахин төлөвлөлтөөр Мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын эмнэлгийг шинээр барих гэж байна.
Энэхүү барилгыг 7 давхар барихаар төлөвлөгдөж, төсөв мөнгийг нь шийджээ. Харин оршин суугчид үүнийг нь мэдээгүй байна. Тиймээс оршин суугчдын аюулгүй орчинд амьдрах эрх, цэцэрлэгийн хүүхдийн аюулгүй байдал алдагдаж байна гэж иргэд мэдэгдлээ.
Мөн эмнэлгийн барилгын дахин төлөвлөлтийг Хотын удирдлагуудыг дахин харж, газар дээр нь ирж танилцахыг хүслээ.