Ардын хувьсгалын 101 жилийн баяр наадмыг 100 жилийн тэгш ойтой хамтатган тэмдэглэхээр Засгийн газраас төлөвлөж байгаа билээ. Цар тахлын улмаас сүүлийн хоёр жил үндэсний томоохон баяруудыг тэмдэглэлгүй өнжсөн юм.
Тэгвэл түүхэн ойг хамтатгаж тэмдэглэх өнөө жилийн баяр наадмын нээлт, хаалтыг дэглэх найруулагчийн талаарх таамаг яриа олон нийтийн дунд өрнөөд байна. Наадмын нээлт, хаалтын найруулагчаар 19 хүнийг нэр дэвшүүлснээс дөрвөн хүн тунасан гэж эх сурвалж мэдээллээ.
Үүнд:
- Үндэсний урлагийн их театрын захирал, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл
- Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар
- Урлаг судлаач, хөгжмийн зохиолч, продюсер Б.Наранзун
- “Фантастик” продакшны найруулагч Б.Тамир нарын нэр яригдаад байна.
Шадар сайдаар ахлуулсан Баяр наадам зохион байгуулах комисс наадмаас хоёр сар орчмын өмнө Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийн ерөнхий найруулагчийг сонгон шалгаруулж, томилдог билээ.
2 comments
Наранбаатар дээр
Тамир чадахгүй ээ.Өөр хүн дээр шүү.Туршлагатай нь шүү