Манай улс Швейцарын “Новадс” компанитай нэг жилийн хугацаатай гэрээ хийжээ. Гэрээний хүрээнд тус компаниас зайлшгүй шаардлагатай, ЭМД-ын хөнгөлөлтөд багтдаг 20 төрлийн эмийг оруулж ирэхээр болсон байна.
Эхний ээлжийн эмүүд зургаадугаар сарын эхээр орж ирнэ гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд өчигдөр /2022.05.09/ ажиллах үеэр хэлсэн юм.
Тэрбээр үргэлжлүүлэн “Манай улсад 1995 оноос хойш дотоодын болон гадаадаас оруулж ирж буй эм бүгд хувьд байсан. Үүнд хяналт тавих зорилгоор 2021 онд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар гэж 132 хүнтэй, байцаагчтай агентлаг байгуулсан юм. Тус агентлаг нь эмийн чанар, үнэд хяналт тавих чиг үүрэгтэй.
Өөрөөр хэлбэл, эмийн чанарт хяналт тогтоодог байгууллага Эрүүл мэндийн яамны дэргэд ирсэн гэсэн үг. Түүнчлэн бид олон улсын стандарт шаардлагыг хангасан эмийг дотоодод үйлдвэрлэхийг зорьж байгаа” гэлээ.