Монгол улсын эрчим хүчний сайдын 2021 оны А/129 тоот тушаал болох “Халаалтын улирал эхлэх, дуусах огноог тогтоох тухай” -ын хэрэгжилтийг хангаж ажиллах үүргийн хүрээнд 2022 оны 05 дугаар сарын 1-ний өдрөөс зарим ААН, байгууллагын халаалтыг зогсоолоо.

2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор зуны их болон бусад засварын ажлуудыг эхлүүлэх ба энэ сарын 15 ны өдрөөс сургууль, цэцэрлэг бусад төрийн байгууллагуудын халаалтыг албан ёсоор зогсоох юм.

Мөн ОСНААҮГазар болон хувийн орон сууцны конторуудад 2022 оны 09 дүгээр сарын 15 ны өдрөөс өмнө амжиж шаардлагатай засварын ажлуудаа хийж дуусгах, нягтын шахалт, туршилт хийх, гэмтэлтэй шугам тоноглолд үзлэг шалгалт хийх, эвдэрхий хаалт арматур болон температур тохируулах хаалтуудыг цэвэрлэх, засварлах, шинэчлэн сайжруулах талаар албан шаардлагуудыг хүргүүлжээ.

Тавдугаар сард халуун ус хязгаарлах байршлын хуваарийг хүргэж байна. 

10абвгд, 1а 3де магистраль Тавдугаар сарын 16-26 /10 хоног/

1.БӨҮР
2.ГОВЬ-2 ХК орчим
3.Төв цэнгэлдэх
4.Хүннү
5.Рапид хороолол
6.120 мянгат
7.Туулын хөвөө
8.Зайсан орчмын орон сууцны хороолол
9.ХУД-ийн нэгдсэн эмнэлэг
10.Арьс ширний үйлдвэрийн район
11.19-р хороолол ормын хэрэглэгчид
9бвгпеж, 13-р магистраль Тавдугаар сарын 23-31-ний хооронд /8 хоног/

1.ЗХ-ний 013-р анги
2.Дэвшил трэйд ХХК
3.Монос
4.Цэргийн хотхон
5.төв цэнгэлдэх байгууламж
6.Арван буудал орчим
7.Нефть бааз
8.Залуус хотхон
9.Алтан тариа
10.Мах комбинат
11.21 хороолол
12.Орчлон содон хороолол
13.Карьер
14.Буян ХХК
15.Буянт ухаа 1, 2 хороолол
16.Шинэ яармаг хороолол
17.Спорт ордон
18.Чингис хаан нисэх буудал орчмын хэрэглэгчид.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн